Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийт 104.651.984.834 / нэг зуун дөрвөн тэрбум зургаан зуун тавин нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийн хохирол учруулснаас 99,351,599,543 /ерөн есөн тэрбум гурван зуун тавин нэгэн сая таван зуун ерөн есөн мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 5.300.385.291 /таван тэрбум гурван зуун сая гурван зуун наян таван мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг шүүгдэгч А.Ариунболд 3 сарын хугацаанд төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан, шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, харин шүүгдэгч Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР