7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 17:49:07
Нүүр хуудасМэдээКиргизстан улсад коронавирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдлээ

Киргизстан улсад коронавирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдлээ

Киргизстан улсад СOVID-19 вирусийн анхны гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал тус улсын Эрүүл мэндийн сайд Космосбек Чолпонбаев хэлэхдээ: “Коронавирус нь гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө илэрсэн, гэхдээ вирус тээж ирсэн гурван иргэн нь гуравдугаар сарын 12-нд Саудын Арабаас эх орондоо ирсэн. Тэд ирмэгцээ эмчийн хяналт дор гэртээ тусгаарлагдсан байсан. Гуравдугаар сарын 16-нд тэдний нэг нь өндөр халуурч, эмнэлэгт хандсан. Ингээд гурван иргэнээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан” гэсэн мэдээлэл өгсөн байна.

Дээрх иргэд эмнэлэгт эмчийн хяналт, ажиглалтад байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН