Нүүр хуудасМэдээКовид-19 халдвараар нас барсан ээжтэйгээ радио станцаар салах ёс хийжээ

Ковид-19 халдвараар нас барсан ээжтэйгээ радио станцаар салах ёс хийжээ

42 настай Санди Раттер хөхний хорт хавдартай тэмцэж байсан боловч нэгдүгээр сард хорт хавдар нь буурч байна гэсэн оношийг ар гэрийхэн нь авч баярлаж байсан байна. Харамсалтай нь гуравдугаар сарын 2-нд түүний бие өвдөж эмнэлэгт хүргэгдэн, коронавирустэй хэмээн оношлогджээ.

Тэрбээр гуравдугаар сарын 16-нд Вашингтон мужийн Эверетт хотод коронавирусийн улмаас нас баржээ.

Түүнийг нас барахаас өмнө эмнэлгийн ажилтнууд вирус тархахаас сэргийлж өрөөнд зочин, ямар нэг эргэлт оруулаагүй учир түүний 13-24 насны зургаан хүүхэд ээжтэйгээ радио станцаар салах ёс гүйцэтгэсэн байна. Түүний нөхөр мөн 8 жилийн өмнө нас баржээ. 

“Тэд радио станц авчраад ээжийн дэрэн дээр байрлуулсан. Ээжийгээ цонхоор харангаа бид ээждээ эцсийн үгээ хэлж, баяртай гэж хэлсэн” хэмээн Сандигийн 20 настай хүү Илайжа Росс-Раттер хэлжээ. Үргэлжлүүлэн “Би түүнд хайртайгаа хэлж чадсан. Бидэнд бүү санаа зовоорой гэж хэлсэн. Надад их хэцүү байсан. Тэр үед юу хэлэхээ үнэхээр мэдэхгүй байсан” гэжээ.

Тэрээр ах нар нь дүү нараа ээжийнхээ бахархлыг төрүүлсэн хүмүүс болгож өсгөх болно хэмээн CNN-д өгсөн ярилцлагандаа хэлжээ. 

Эх сурвалж: CNN

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН