Нүүр хуудасМэдээКоронавирустэй холбоотой хуурамч мэдээлэл тарааж байгаа иргэдийг илрүүлж шалгана

Коронавирустэй холбоотой хуурамч мэдээлэл тарааж байгаа иргэдийг илрүүлж шалгана

Коронавирустэй холбоотой худал мэдээлэл,таамаглал цахим орчинд хурдацтай тархаж зарим иргэдийг төөрөгдүүлэх, айдаст автуулсан явдал цөөнгүй гарч байна. Тухайлвал амралтын өдрүүдэд иргэдийн фэйсбүүк чатаар  “Эрүүл мэндийн яаманд томоохон албан тушаал хашдаг нэгэн эмэгтэйн хэлсэнээр манай улсад коронавирусийн халдвар ороод ирсэн. Энэ вирус 2 сард улам их дэгдэнэ. Тиймээс хүүхдүүдээ хөдөө явуулсан, яг кинон дээр гардаг шиг зүйл болно” гэхчлэн ярьсан 38 сек-ын бичлэг юм.

Мөн Анагаахын сургуулийн оюутнуудыг халдвартад дайчлан ажлуулж байгаад 1 оюутан нас барсан. Түүний үхлийг нууцалж байгаа. Дарханы замыг хаасан гэх мэтчилэн бичсэн чат тараад байгаа юм.

Уг бичлэгийг албан эх сурвалж үгүйсгэн, ташаа мэдээлэл тарааж, иргэдийг айдаст автуулаад байгаа иргэдийг хуулийн байгууллагад өгч шалгуулахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН