0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 02:59:32
Нүүр хуудас Мэдээ Коронавирус илэрч хөл хорио тогтоолоо гэж худал мэдээлэл тараасан иргэнийг 2 сая...

Коронавирус илэрч хөл хорио тогтоолоо гэж худал мэдээлэл тараасан иргэнийг 2 сая төгрөгөөр торголоо

2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулж худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажиллажээ.

Иймд иргэд та бүхэн Коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН