0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:44:40
Нүүр хуудас Мэдээ Л.Мөнхтүшиг: Казахстан улсаас 176 иргэн эх орондоо ирнэ, нислэг өглөө хөөрсөн

Л.Мөнхтүшиг: Казахстан улсаас 176 иргэн эх орондоо ирнэ, нислэг өглөө хөөрсөн

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн 27 байршил дээр нийтдээ 1601 хүн тусгаарлалтанд байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногт гэрийн ажиглалтанд 161 хүн шилжсэн байна. Энэ үеэр  ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Л.Мөнхтүшиг: “УОК-ийн шийдвэрийн дагуу зургадугаар сарын нислэгүүдийн бэлтгэл хангагдаад эхний нислэгүүд амжилттай үйлдэгдээд явж байна. Өнөө өглөө Нурсултанаас иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэг хөөрсөн. Өнөө орой 19:35 цагаас буух урьдчилсан хувиартай байна. Энэ нислэгээр Монгол улсын 176 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс дөрөв нь нярай хүүхэд байгаа. Дараагийн нислэгүүдийг та бүхэнд өмнө нь танилцуулж байсан” гэв.

Тодруулбал,

2020.06.10-Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
2020.06.11-Япон, Токио
2020.06.15-БНЭУ
2020.06.17-БНСУ /транзит/
2020.06.18-БНСУ, Сөүл
2020.06.19-ХБНГУ, Франкфурт-руу тусгай нислэг үйлдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН