ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “1 сарын 27-ны өдрөөс хойш 27,729 иргэнийг эх оронд нь авчирсан. Өнөөдрийн байдлаар гадаадын 30 орчим улсаас 2000 орчим иргэн яаралтай буцах хүсэлтээ өгсөн. Эдгээрийн дийлэнх нь буюу 1500 гаруй нь БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд байгаа. Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирэх байсан ч халдвартай нь тогтоогдоод нислэгээр ирж чадаагүй эмэгтэйг 12 сарын 29-нд Чех улс руу буцаахаар болсон. Тэнд тусгай байр бэлдэж дараагийн нислэг хүртэл тэнд нь байрлуулахаар болсон” гэлээ.