23.1 C
Ulaanbaatar
Ням, 01 8 сар 2021 15:07:41
Нүүр хуудасМэдээЛ.Наранбаатарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосноор нэр дэвших эрхгүй боллоо

Л.Наранбаатарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосноор нэр дэвших эрхгүй боллоо

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан СЕХ-ны 150 дугаар тогтоолыг хүчингүй болгох, нэр дэвших үнэмлэх олгохыг шаардсан иргэн Л.Наранбаатарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.  

Тус шүүх хуралдаан өчигдөр болсон бөгөөд Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Л.Наранбаатарыг “Зөв хүн электорат” эвсэл, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс зэрэг нэр дэвшсэн гэх үндэслэлээр СЕХ-ноос нэр дэвших эрхийг нь хүчингүй болгосон. Тэрээр “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвших хүсэлт өгөөгүй байхад техникийн алдаа гарсан байна гэх байр суурь илэрхийлж Захиргааны хэргийн шүүхэд энэ сарын 2-нд гомдол гаргаад байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН