Нүүр хуудасМэдээЛ.Оюун-Эрдэнэ: Нүүрс зарахтай холбоотой их хэмжээний мөнгө завшиж байгаа бүлгийг илрүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрс зарахтай холбоотой их хэмжээний мөнгө завшиж байгаа бүлгийг илрүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантайгаа холбогдуулан Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийж байна.

Тэрбээр: “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг цэгцэлж чадвал “Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудлыг гаргаж тавина. Энэ компанид маш олон охин компани бий. Тус бүрд нь ТУЗ бий. Тэнд маш их мөнгө хяналтгүй эргэлдэж байгаа. Энэ асуудлыг шалгах ажлын хэсгийг Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

Сүүлийн 17-20 жилийн хугацаанд Тавантолгойн уурхайгаас хилийн цаана очихдоо 100-120 ам.доллар болдог нүүрсийг аман дээрээс нь 60 орчим ам.доллароор гаргасан. Дунд нь байгаа 60-70 ам.долларыг завшиж байсан бүлэглэлийг илрүүлнэ. Энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлнэ. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Энэ асуудалд А.Адъяасүрэнгээс эхлээд УИХ-ын гишүүд холбогдсон. Цаанаас нь манай улсын нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Энэ асуудал хилийн цаана Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй, далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэвэл, тэдэнд маш их ашигтай байсан. Тун удахгүй том автомашинуудын жагсаалт болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэдгийг олон нийтээсээ хүсэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН