Нүүр хуудасМэдээЛ.Энх-Амгалан: МСҮТ, коллеж төгсөгчдийн 60% ажил олгогчдын шаардлагад тэнцэхгүй байна

Л.Энх-Амгалан: МСҮТ, коллеж төгсөгчдийн 60% ажил олгогчдын шаардлагад тэнцэхгүй байна

Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ БА АЖИЛ ОЛГОГЧДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, дотоодын шилдэг 60 ААН, байгууллага оролцож, хүний нөөцийн тулгамдсан асуудлуудаа ярилцлаа. Монгол Улсад Мэргэжлийн сургалтын байгууллага болох 76 МСҮТ, Коллежид 185 мэргэжлээр 42594 оюутан сурдаг гэсэн статистик байна.

Гэвч төгсөгчдийн 60% ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй, ажлын байргүй байна. Иймээс ажил олгогчдын эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулахад ажил олгогчдоос санал авч байх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж, мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлнэ гэдгийг Л.Энх-Амгалан сайд онцоллоо. Өнөөдрийн нөхцөл байдал бол мэргэжлийн боловсрол эзэмшсэн шинэ төгсөгчийг ажилд авсны дараа дадлагажуулахад 2,5-3 жилийн хугацаанд 5-8 сая төгрөгийг ажил олгогч зарцуулж, ур чадвартай ажилтан болгон сурган авч байна.

Цаашид эрх зүйн шинэчлэлийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарыг чадавхжуулах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай явуулах, ажил олгогчдод хэрэгцээтэй ур чадвартай, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд “Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хууль”-ийн шинэчлэл үр дүнгээ өгч, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц гарна гэсэн хүлээлт ажил олгогч нарт байна. Зөвлөлдөх уулзалтаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах бодит үр дүнд хүргэх томоохон бодлого, санал, дүгнэлт гарах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН