Нүүр хуудасМэдээЛ.ЭНХ-АМГАЛАН: Хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт

Л.ЭНХ-АМГАЛАН: Хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-ийг дэмжих чиглэлээр уулзаж, тулгамдаж буй асуудал, санал шийдлээ хуваалцлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсоноос хойш сар бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж байгаа.

Уулзалт бүрд зовлонгоо яриад суух биш, ШИЙДЭЛ гаргаж, хэрэгжүүлэх хамгийн чухал.

Халамж, бэлэн мөнгө тараах нь хэзээ ч зөв шийдэл биш.

Хамгийн сайн халамж бол ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-ийг нь дэмжих.

Олон Улсын стандартад нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн JOB CENTER төвийг Улаанбаатар хотноо 4 салбарыг нээсний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт байгаа.

Цаашид орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвдөө нэг стандарттай JOB CENTER-тэй болно.

Иргэдийн зүгээс, Засгийн газраас 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах, төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний мэдээллийг салбарын нэгдсэн платформоос нээлттэй болгох, протез, ортопедийн үйлдвэрүүдийг дэмжих зэрэг санал хэллээ.

Дараагийн уулзалт хүртэл дээрх саналыг ажил хэрэг болгохыг яам болон агентлагийн удирдлагын багтаа үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН