Нүүр хуудасМэдээЛ.Энх-Амгалан: ШУТИС-ийн байрыг булаахгүй...

Л.Энх-Амгалан: ШУТИС-ийн байрыг булаахгүй…

Олон нийтийн сүлжээгээр “Салбараа хүлээн зөвшөөрдөггүй сайд Их дээд сургуулиудыг хааж эхнээс нь нураахыг зэхэж байна” гэдэг нийтлэл гараад байгаа.

Өөрөөр хэлвэл ШУТИС-ийн 4 дүгээр байрыг нурааж оронд нь Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг барихаар зэхэж байгаа гэсэн юм.

Харин энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар хийлээ.

Тэрээр, Боловсрол, шинжлэх ухааныхаа сөөм газрыг ч булаахгүй. Бас бусдад алдахгүй…Салбарынхаа санхүүгийн зөрчилтэй тэмцэж байгаа болохоос Боловсролын салбарынхаа газрыг булааж, их дээд сургуулиа нураахдаа арай ч тулаагүй…

Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн 4 дүгээр байрны газарт барихгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна… гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН