Хөрөнгийн биржид өнөөдрийн энгийн арилжаагаар 47 ХК-ийн 1 сая ширхэг хувьцааг 655,790,592 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Мандал говь импэкс” (MNG+13.59%), “Хөвсгөл хүнс” (HHS+13.24%) болон “Женко тур бюро” ХК (JTB+8.79%)-ийн хувьцааны ханш хамгийн их өндөр өсөв. Харин “Улсын их дэлгүүр” (UID-14.99%), “Инвескор ББСБ” (INV-9.09%) болон “Багануур” (BAN-7.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 125,949 ширхэг нэгж эрхийг 43,492,282 төгрөгөөр арилжсан байна.
Компанийн гаргасан хувьцааны хяналтын багцыг худалдан авах тендер саналаар “Хөсөг трейд” ХК-ийн нэг бүр нь 73,505 төгрөгийн үнэ бүхий 193,973 ширхэг хувьцааг 14,257,985,365 төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг үнэт цаасыг 50 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.76 хувиар буурч 43126.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,977,920,247,015.74 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.