0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:07:26
Нүүр хуудас Мэдээ МАН мөрийн хөтөлбөртөө НДШ төлдөг хүн бүрийг орон сууцжуулах зорилт дэвшүүлжээ

МАН мөрийн хөтөлбөртөө НДШ төлдөг хүн бүрийг орон сууцжуулах зорилт дэвшүүлжээ

МАН бага хурлаа цахимаар хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн баталлаа. Мөрийн хөтөлбөртөө тогтмол орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилт дэвшүүлсэн байна. Тодруулбал, нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн байранд орох ёстой гэж үзэн, залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орж байгаа тохиолдолд цемент, арматурын татварыг тэглэж үнийг нь бууруулахаар төлөвлөжээ. Энэхүү зорилтыг нь Төрийн орон сууцны корпораци хэрэгжүүлэх юм гэж эх сурвалж мэдээллээ. УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүлэх журамтай. Үүний дагуу өнөөдөр, маргаашийн дотор мөрийн хөтөлбөрүүдээ хүргүүлж байгаа. Харин Үндэсний аудитын газар нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө хэрэгжих боломжгүй, улс орны эдийн засгийн хүчин чадлаас давсан зүйл оруулсан эсэхийг нь хянаж засах боломж олгодог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН