Нүүр хуудасМэдээМАН: Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх анхдаг хууль батлагджээ

МАН: Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх анхдаг хууль батлагджээ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийг батлаад байна.

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк нь банканд орон сууцны зээлийн эх үүсвэр олгох замаар орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлж, иргэдийн орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Мөн эх үүсвэр татан төвлөрүүлэх, банканд санхүүжилт олгох, төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэх, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах, үнэт цаас худалдах, худалдан авах, санхүүгийн үүсмэл хэрэгслээр хэлцэл хийх үйл ажиллагааг эрхлэх юм.

Тус банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө нь банкнаас гаргасан үнэт цаасны эх үүсвэр, орон сууцны зээлийн санхүүжилт олгох зорилгоор бусад этгээдээс авсан зээл, хөрөнгө оруулалтаас олсон орлого, хөрөнгө борлуулсны орлого болон хууль тогтоомжид нийцсэн бусад эх үүсвэрээс бүрдэх бөгөөд банкуудад орон сууцны зээлийн санхүүжилтийн зээл олгох, баталгаат болон барьцаат үнэт цаас худалдан авах, санхүүгийн бусад хэрэгслийг ашиглах хэлбэрээр банканд санхүүжилт олгох юм байна.

Хууль батлагдсанаар орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдэж, санхүүжилтийн эх үүсвэр төрөлжин, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Улмаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдэж, хөрөнгийн зах зээл хөгжих, төрийн төсвийн ачаалал буурах, орон сууцжуулалтын бодлогын үр нөлөө дээшлэх, иргэдийн орон сууцны хангамж, амьдрах орчин сайжрах нөхцөл бүрдэх ажээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН