Нүүр хуудасМэдээМАН: Улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байна

МАН: Улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байна

УИХ дахь МАН-ын бүлэг тов ёсоор хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар тойрог байгуулах, мандат хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Ингээд МАН-ын бүлгийн даргын яриаг хүргэе.

Д.ТОГТОХСҮРЭН “Хуулийн дагуу хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгууль явуулах тов, тойргийн хуваарилалтыг УИХ шийдэх ёстой. МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдаж, улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрлэлээ. Аймгуудад 20 тойрог, 52 мандат байхаар болсон. Нэг тойрогтой байсан аймгуудын тойргийг хоёр болгосон. Дундговь, Говь-Алтай,  Сүхбаатар, Булган дөрвөн аймгийг хоёр мандаттай болгосон, Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж байгаа. Нийслэлийг 9 тойрог, 24 мандаттай байхаар шийдэж байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг нийлээд хоёр мандаттай нэг тойрог байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг хоёр хоёр тойрог болгож байгаа. Тав, таван мандаттай байгаа нь нэр дэвшигч сонгогчдоо хүрэхэд ч тооны хувьд хүндрэлтэй юм сонгогчид ч бас санал өгөхөд нэр дэвшигчтэйгээ танилцахад хүндрэлтэй юм гэж үзсэн.

Түүнээс гадна зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, шинээр томилох 11 хүний санал орж ирснээс есөн Элчин сайдыг дэмжиж, хоёр Элчин сайдыг дэмжээгүй. Энэтхэг улсад суух Элчин сайдын нас өндөр учраас дэмжээгүй бол БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа нь мэргэжлийн бус хүн учраас дэмжээгүй. Бусад есөн хүнийг бүлэг дэмжсэн учраас энэ долоо хоногтоо хэлэлцээд явна” гэж мэдэгдлээ.

Үүнээс гадна олны анхаарлыг татаад байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцсэн байна. Түүний хүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны шийдвэрийг сонссон, энэ асуудлаар дахин ярилцахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН