УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2026.10.20/-ийн хуралдааны эхэнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажил хууль тогтоолд нийцсэн эсэх талаарх ерөнхий хяналтын сонсголд бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг 77,8 хувиар дэмжлээ.
Үргэлжлүүлэн, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм.
Монгол Улсын 2027 оны төсвийн орлогыг 41,3 их наяд төгрөг, зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсвэл ашигтай байхаар тооцож, төсвийн тусгай шаардлагыг хангахаар тусгажээ.
Ирэх оны төсвөөс эхлэн хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэн жил дамжин царцдаг хөрөнгө оруулалтыг зөв эрэмбэлэх, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулахад анхаарч ажиллана гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан тодотгов.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан зээлийн хүүгийн хөнгөлөлт, татаас, урамшуулал болон хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.





