Нүүр хуудасМэдээМАН-ын бүлэг: Нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ

МАН-ын бүлэг: Нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ

Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.04/-ийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг эдийн засгийн шинэчилсэн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн тооцож, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг бодит тооцоо, үндэслэлтэйгээр төлөвлөх, улсын төсвийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой хуваарилах, төсвийн бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гурав дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН