Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр /2026.09.10/ тохиож байна. Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат нар хэлмэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Манай улс УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр, 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ.





