Нүүр хуудасМэдээМаргааш баруун болон төвийн нутгаар цасан шуурга шуурна

Маргааш баруун болон төвийн нутгаар цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна.

Тэрэлж Багануур орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 10-14 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар  секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5  градус, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр  5-10 градус , говь, талын нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн төв  хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН