Нүүр хуудасМэдээМаргааш өглөөнөөс бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуй нэгж...

Маргааш өглөөнөөс бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуй нэгж байгууллага, СӨХ-үүд эрсдэлийг урьдчилан тооцоолж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2024 оны 06 дугаар 21-ний өдрийн 19 цагийн байдлаар үргэлжлэн орж байгаа борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 70 дуудлага бүртгэгдээд байна Нийслэлийн онцгой комисст айлын гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага мэдээлэл ирснээс 55 дуудлагад зөвлөгөө мэдээллийг өгч, 15 дуудлагад хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн мэргэжлийн холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг тодорхойлох үзлэг шалгалт хийж, нөхцөл байдал хүндэрсэн 6 байршилд хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн Сэлбэ гол дагуух үерийн эрсдэл үүсэж болзошгүй байршлуудыг тодорхойлж лаг, хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулах ажлуудыг эхлүүлээд байна. ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр маргааш өглөөнөөс бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуй нэгж байгууллага, СӨХ дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, эрсдэл үүссэн нөхцөл байдал үүсвэл дор бүрнээ авах арга хэмжээний бэлтгэлийг хангахыг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН