Энэ сарын НӨАТ-ын урамшууллын тохирол маргааш буюу 21-ний орой явагдана. Тохирлын нэвтрүүлгийг “Боловсрол” телевизээр орон даяар шууд дамжуулах юм. Тиймээс иргэд энэ оны 5 дугаар сарын 1-31-н хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 6 дугаар сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 50 сая төгрөг байна. НӨАТ-ын 2019 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй иргэд мөн 6 дугаар сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулж, баталгаажуулахыг албаныхан сануулж байна. Заасан хугацаанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулаагүй бол дахин олгохгүй гэдгийг анхаарууллаа.