Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүллээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүллээ

Хууль зүйн болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороод хамтран 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” хэлэлцүүлгийг зохион байгуулж, Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүллээ.

Энэ жилийн аян охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, бодит болон цахим орчинд шударга ёсыг хангах, хохирогчийг хамгаалах, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхэд чиглэж байна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийлэлд хариуцлага тооцох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцоллоо. Хүчирхийлэлгүй, аюулгүй нийгмийг бий болгоход хүн бүрийн оролцоо чухал юм аа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН