МАХН, ИЗЗН, Уламжлалын нэгдсэн нам нэгдэж “Та бидний эвсэл” байгуулсан. Хуулийн дагуу бага хурлаараа нэр дэвшигчдээ тодрууллаа. “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хэн хэн нэр дэвших нь олны анхааралд байсан. Ялангуяа намын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй гэж байсан бол Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болсон байна. Харин түүний хүү Э.Батшугар СХД-т нэр дэвшихээр болжээ.
Ингээд “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж байна.


