Нүүр хуудасМэдээМенежментийн зөвлөх үйлчилгээний ажлын явцтай танилцлаа

Менежментийн зөвлөх үйлчилгээний ажлын явцтай танилцлаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “БДО Аудит” ХХК-ийн төлөөлөлтэй “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөн уулзлаа. Уулзалтаар “БДО Аудит” ХХК-ийн төлөөлөл зөвлөх үйлчилгээний ажлын тайлангуудын боловсруулалтын явцын талаар танилцуулга хийж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Бизнесийн үнэлгээний тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч харилцан санал солилцов. Мөн талууд менежментийн зөвлөх үйлчилгээний хүрээнд гадаад зөвлөхүүдтэй онлайн сургалт хэлбэрээр хамтран ажиллаж, ажлын үр дүнг сайжруулах чиглэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН