7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 18:03:41
Нүүр хуудасМэдээМЗХ “Монголын шилдэг 100 залуу”г тодруулна, бүтээлч хөдөлмөрч хэн бүхэнд нээлттэй

МЗХ “Монголын шилдэг 100 залуу”г тодруулна, бүтээлч хөдөлмөрч хэн бүхэнд нээлттэй

Шилдэг 100 залууг https://shildeg100.mn/ хаягаар бүртгэнэ.

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын шилдэг 100 залуу”, “Шилдэг 100 байгууллага”-ыг ирэх 10 дугаар сарын 27-ны өдөр шалгаруулж олон нийтэд зарлахаар болжээ. Энэхүү үйл ажиллагаа нь нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын шилдэг залуусыг алдаршуулан тодруулж эх орон, улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн түүчээ болон алхах залууст урам зориг хайрлах, энэ цагийн түүхэнд нэрийг нь мөнхлөн үлдээх зорилготой юм.

 

МЗХ-ны Хариуцлагын  хорооны, нарийн бичгийн дарга Х.Хишигбаяр: “Монголын төдийгүй Азийн залуучуудын ууган байгууллага  МЗХ-оос 100 жилийн ойгоо угтан дөрвөн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. “Монголын шилдэг 100 залуу”, “Шилдэг 100 байгууллага”, “Алтан гарт эмч”, “Оюунлаг үйлстэн” боловсролын салбарын шилдэг багш нарыг шалгаруулна. Шилдгээр шалгарсан залуусынхаа алдар нэрийг мөнхлөх, тэдний талаар баримтат танилцуулга болон гэрэл зургийн үзэсгэлэн гаргана” гэж мэдээллээ.

МЗХ нь 2016 онд шилдэг 32, 2018 онд шилдэг 40 эмчийг тодруулж байсан. Харин энэ онд шилдэг 40 эмчийг найман төрлийн шалгуураар мөн тодруулахаар болжээ.

Мөн МЗХ-оос анхлан санаачилж Монголын Залуучуудын сангаараа дамжуулан нийгэм, улс төрийн салбарын оны залуу шалгаруулах “Next stop” наадмыг зохион байгуулж олон шилдэг залуу удирдагчийг төрүүлэн гаргасаар ирсэн юм. Тэгвэл энэ удаад 100 шилдэг залууг шалгаруулах санал асуулгыг улс орон даяар явуулж эхэллээ. Санал асуулга 10 дугаар сарын 19-ийг хүртэл орон даяар үргэлжилнэ.

Шилдэг 100 залууст нэрээ дэвшүүлэх боломж хүн бүрт нээлттэй бөгөөд нийгмийн идэвх санаачилгатай, нөлөөлөгч, салбар хамт олондоо манлайлагч өнөө цагийн өнгийг тодорхойлж яваа салбар бүрийн лидер нь байх шалгуурыг тавьж байгаа юм.

Шилдгээр нэрлэгдсэн залуусыг олон нийтэд сурталчлан таниулах, 100 шилдэг залуусын ном, сэтгүүлд мөнхлөн тусгай нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх юм байна.

Энэ цаг үеийнхээ түүхийг бүтээлцэж яваа эрхэм та нэрээ дэвшүүлэхийг хүсвэл

https://shildeg100.mn/ хаягаар орж бүртгүүлээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН