Нүүр хуудасМэдээМОДОН БАРИЛДААНЫ ХАНГАЙН БҮСИЙН АШТ БОЛЛОО

МОДОН БАРИЛДААНЫ ХАНГАЙН БҮСИЙН АШТ БОЛЛОО

Хангайн бүсийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн 2024/03/29-31-ний өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо өсвөр үе, насанд хүрэгчдийн 22 жингийн ангилалд 5 аймгийн 140 гаруй тамирчид нэгэн дор оролцлоо.

Энэхүү тэмцээнд Багийн дүнгээр:

•Нэгт, Архангай аймаг

•Хоёрт, Өвөрхангай аймаг

•Гуравт, Сэлэнгэ аймаг

Шилдэг тамирчнаар:

Насанд хүрэгчид:

-О.Бямбацог /Сэлэнгэ аймаг /

-Б.Хулан /Архангай аймаг/

Өсвөр үе:

– Ч.Түмэнжаргал /Архангай аймаг/

– Э.Орхонтамир /Булган аймаг/ тус тус шилдгүүдээр тодорлоо.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Монгoлын модон барилдааны холбооны шүүгч /олон улсын шүүгч/ Б.Даариймаа, талбайн шүүгчээр улсын шүүгч Ж.Хүслэн, Т.Галцэцэг, Ө.Төрмөнх, Э.Содномбямба нар шүүн дэнсэллээ.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Архангай аймгийн биеийн тамир спортын газар, Монголын модон барилдааны холбоо, Архангай аймаг дах Модон барилдааны салбар холбоо тус тус ажиллаa.

Архангай аймгийн Модон барилдааны салбар холбоо албан ёсоор байгуулагдаж тус холбооны тэргүүнээр Архангай аймгийн Цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа О.Түмэнбаяр сонгогдон ажиллахаар болж албан ёсны тамга тэмдгийг тэмцээний нээлтийн үеэр хүлээлгэн өглөө.

Тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдээр Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д. Цэрэндорж, Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга хурандаа Д.Тулга, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн дарга Г.Ханхүү нар ажиллахаар боллоо.

Уг тэмцээнийг зохион байгуулахад бүхий л зүйлээр дэмжин ажиллаж хамтран зохион байгуулсан Р.Батболд удирдлагатай Архангай аймгийн биеийн тамир спортын газрын хамт олон. Архангай аймгийн ЗДТГ, О.Түмэнбаяр удирдлагатай Архангай аймгийн Модон барилдааны салбар холбооны хамт олонд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН