Нүүр хуудасМэдээМонголчууд вакциндаа хамрагдсан ч сүргийн дархлаа тогтоогүй, 919 хүн ковидоор нас бараад...

Монголчууд вакциндаа хамрагдсан ч сүргийн дархлаа тогтоогүй, 919 хүн ковидоор нас бараад байна

Вакцины хоёр тундаа хамрагдаж эхэлвэл массаараа сүргийн дархлаа тогтож халдварын тоо буурна гэж өнгөрсөн хаваржин манай улсын судлаачид ярьж байсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ халдварын тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар л гэхэд 2467 тохиолдол, 6 нас баралт бүртгэгдлээ. Өдөр бүр л халдвар, нас баралтын тоон мэдээллээс хэтрэхгүй байгаа нь олон нийтийг айдаст автуулж байгаа ч энэ нь сүүлдээ хэвийн үзэгдэл мэт болох шинжтэй. Өнөөдрийн байдлаар Монгол улс 919 хүнээ ковидоор алдаад байна. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байгаа ч албан тушаалтан харагдахгүй л байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хэмжээнд 12100 гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол,  хөнгөн оноштой 12036 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. хэвтэн эмчлүүлж буй иргэдээс 179 нь маш хүнд байгаа гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН