16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 10:26:36
Нүүр хуудасМэдээМонголын чөлөөт бөхийн эмэгтэй баг бүрэлдэхүүнээрээ анх удаа Олимпод оролцох эрхээ авлаа

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг бүрэлдэхүүнээрээ анх удаа Олимпод оролцох эрхээ авлаа

Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох Дэлхийн тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд шигшээд шалгарснаар Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа. Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд зургуулаа буюу түүхэндээ анх удаа бүтэн багаараа оролцохоор болов. 

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд Беларусийн Вероника Ивановаг тус бүр цэвэр ялснаар олимпийн эрхээ халаасалсан юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН