Монгол банкны Ерөнхийлөгч жилд 200 сая төгрөгийн цалин авч магадгүй
Төв банкны тухай хуулинд ийм заалт оржээ. Гэхдээ цалинг яг үнийн дүнгээр заагаагүй. Харин тухайн үеийн арилжааны банкны захирлуудын авч буй цалинтай жишиж УИХ тогтооно гэж тусгасан байна. Арилжааны банкны захирлууд дунджаар жилд 200 сая төгрөгийн цалин авдаг гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэллээ. Хэт өндөр цалин Монголбанкны ерөнхийлөгчид авах гэж байгааг тэрээр шүүмжиллээ. Энэ асуудлыг хэлэлцүүлгийн явцад дахин ярилцахаар болж байна.
Монгол банкны алдагдал 3.1 их наяд төгрөг
УИХ Төв банкны тухай хууль хэлэлцэж байна. Монголбанк өнөөдөр 3.1 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Энэ алдагдал 2012 оноос хойш хуримтлагджээ. Алдагдлын 30 гаруй хувь нь ханшийн зөрүүнээс үүссэн бол БНХАУ-тай хийсэн своп хэлцлийн хүү алдагдлын 20 хувь, үнэт цаасны хүү 30 хувь, бусад зардал алдагдалд багтжээ.