7 C
Ulaanbaatar
Лха, 14 4 сар 2021 13:47:23
Нүүр хуудас Мэдээ Монгол, Вьетнамын ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Вьетнамын ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг нар Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яамд хоорондын 9 дүгээр зөвлөлдөх уулзалтыг 12 дугаар сарын 9-ний өдөр цахимаар хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн болон бусад салбарт өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцав.

Монгол, Вьетнамын хооронд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “КОВИД-19” цар тахал намжсаны дараа өмнө нь төлөвлөж байсан дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиров.

Манай улс БНСВУ-ыг Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг хэмээн үзэж, харилцаагаа бүх талаар гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч ирснийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тэмдэглээд цаашид хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэв.

Түүнчлэн талууд олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН