Нүүр хуудасМэдээМонгол, Вьетнамын харилцаа шат ахиж иж бүрэн түншлэлийн түвшинд хүрлээ

Монгол, Вьетнамын харилцаа шат ахиж иж бүрэн түншлэлийн түвшинд хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНСВУ-ын Ерөнхийлөгч То Ламын манай улсад хийсэн төрийн айлчлал амжилттай боллоо.

АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНГЭЭС:

  • Монгол Улс, БНСВУ-ын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргав.
  • “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиров.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хийхэд хамтран ажиллахаар болов.
  • Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохоор тохиролцлоо.
  • Мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан ферм байгуулахаар болов.
  • Зудад нэрвэгдсэн малчдад Вьетнам Улсын Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.
  • Вьетнамын “Морьт цагдаагийн хороо”-нд нэр төртэй алба хашсан монгол морьдыг нутаг буцаах ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болов.
  • Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлж, зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгийг эхлүүлэхэд хамтран ажиллахаар болов.
  • Байт харваа, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлөөр харилцан туршлага солилцож, хамтарсан бэлтгэл хийнэ
  • Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчин нийлүүлэх тухай монголын талын саналыг дэмжив.
  • Мэдээлэл, технологийн салбар дахь боловсон хүчинг бэлтгэхэд хамтран ажиллахаар болов.
  • Монгол, вьетнам судлалыг хөгжүүлж, оюутан солилцоог өргөжүүлэх ажлыг эхлүүлэхээр болов.
  • 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд вьетнамын тал оролцохоо баталгаажуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН