Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирыг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын дэд дарга Сү Хэ тэргүүтэй албаныхан хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс болон ӨМӨЗО-ны Боловсролын танхимтай хамтран зохион байгуулж буй багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх богино хугацааны сургалтын үр дүн, тэтгэлэгт хөтөлбөр, их сургуулиудын хамтын ажиллагааны асуудлыг онцолж ярилцав.

Мөн уулзалтаар Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль хамтран байгуулж буй ШУТИС-ийн салбар “Олон улсын инженерийн их сургууль” ажлын явцыг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 284 дүгээр тогтоолоор тус сургуулийг байгуулах бэлтгэл хангах, улмаар 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор ШУТИС-ийн салбар “Олон улсын инженерийн сургууль” байгуулахаар шийдвэрлэсэн юм.





