Нүүр хуудасМэдээМонгол, Оросын хилийг хамтран шалгана

Монгол, Оросын хилийг хамтран шалгана

Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг 1987-2001 онд анх удаа хамтран шалгасан байдаг.“Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний дагуу талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2022 оноос хамтарсан шалгалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд Монгол, Оросын хилийн ээлжит хамтарсан шалгалтын бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Тус Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Нарийн бичгийн дарга Олон улсын гэрээ эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд нар Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангиудад ажиллаж, салбарын удирдлагатай уулзаж, шалгалтын бэлтгэл хангах талаар санал солилцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН