Нүүр хуудасМэдээМонгол Солонгосын соёлын өвийг сэргээн засварлагчид хамтарсан судалгаа хийжээ

Монгол Солонгосын соёлын өвийг сэргээн засварлагчид хамтарсан судалгаа хийжээ

Монгол улсын архитектурын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын байдлын газар дээрх судалгаа төслийг Соёлын өвийн үндэсний төв БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны баг Өвөрхангай, Архангай аймагт орших Эрдэнэ Зуу хийд, Хар бухын балгас, Хөшөө цайдам музей, Шанхын баруун хүрээ зэрэг дурсгалт газар анхан шатны болон нарийвчилсан судалгаа хийжээ.

Төслийн зорилго нь түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын хадгалалт хамгаалалтад эрсдэл үүсгэж буй хүчин зүйлсийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тооцон, ан цав, хагарал, цууралт дээр хэмжилт хийн, наалт нааж, агаарын зураглалаар гадаргын тоон загвар 3D модел үүсгэж, гарсан үр дүнг тайлагнах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН