7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 17:18:37
Нүүр хуудасМэдээМонгол улсын иргэнээс титэм вирусийн халдвар илэрсэн ч Австрали улсад бүртгэгджээ

Монгол улсын иргэнээс титэм вирусийн халдвар илэрсэн ч Австрали улсад бүртгэгджээ

Өнөөдөр үдээс өмнө Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй гэж байсан. Тэгвэл тун саяхан Монголын иргэн Австрали улсад очоод вирусийн халдвар авсан тухай мэдээллээ.

Тодруулбал, Австрали улсын Мельбурн хотыг зорьсон 34 настай Монгол Улсын иргэнээс шинээр бүртгэгдсэн титэм вирусийн халдвар илэрсэн болох нь тогтоогдсон гэдгийг Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан манай улсад мэдээлжээ. Гэхдээ энэ нь Австрали улсад бүртгэгдсэн гэж тооцогдох гэнэ.

 Энэ асуудлаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ “Иргэн М БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны 1 сарын 19-нд очсон. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч очсон шөнөөсөө эхлэн халуурч Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа энэ өвчтөнөөс нэгдүгээр сарын 25-нд шинэ титэм вирусийн халдвар илэрсэн нь лаборатороор тогтоогдсон байна” гэж мэдээллээ.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын гишүүн 196 орон дагаж мөрддөг. Энэ дүрмээр өвчлөлийн бүртгэл нь Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэгдэх юм байна. Одоогоор өвчтөн 34 настай, эрэгтэй М-ийн биеийн байдал тогтвортой байгаа ажээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН