0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:45:06
Нүүр хуудас Мэдээ Монгол улсын нийт хүн ам 3.296.866, нийт өрхийн тоо 897.427 байна

Монгол улсын нийт хүн ам 3.296.866, нийт өрхийн тоо 897.427 байна

Монгол Улс 11 дэх удаагийн Хүн ам, орон сууцны тооллогыг энэ онд холбогдох хууль тогтоомж болон НҮБ-ын Статистикийн хэлтсээс эрхлэн гаргасан “Хүн ам, орон сууцны 2020 он орчмын тооллогод баримтлах зарчим, зөвлөмж”-ийг үндэслэн амжилттай зохион байгуулж, нэгдсэн дүнг боловсруулан танилцуулж байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын товыг УИХ-ын тогтоолоор “2020 оны 1 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 /тэг тэг/ цагаар” тогтоож тоолох ажиллагааг хуульд заасны дагуу 7 хоногийн хугацаанд буюу 1 дүгээр сарын 9-15-ны өдрийн 22 цаг хүртэл хугацаанд тооллогын мэдээллийг цуглуулаа.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 байна. Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон бол анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон байна.

Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 27.9 болсон нь хүн амын тэн хагас нь 27.9-өөс доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна.

Арав, түүнээс дээш насны хүн амын 95.1 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшсэн байна. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 98.7 хувь нь бичиг үсэг тайлагджээ. Монгол Улсын 6 ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт хэрэглэгчид байна.

Улсын хэмжээнд 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.3 хувийг эзэлж байна.

Нийт хүн амын 3.7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.

Тооллогын бэлтгэл үе, тоолох үе болон тооллогын дараах үед нийт 19.6 мянган ажилтан, албан хаагч ажиллав.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу.

https://tinyurl.com/ybtyf3lg

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН