Нүүр хуудасМэдээМОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН ӨДӨР

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН ӨДӨР

Шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталснаар манай улсад нийгмийн шинэ байгуулал төлөвшин тогтох эрх зүйн үндэс суурь, баталгаа бэхжин бүрэлджээ. Монгол Улсын Бага Хурал 1992 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 18 дугаар тогтоолыг баталж, Сонгуулийн төв байгууллагыг УИХ-ын дэргэд байгуулахаар шийдвэрлэж, дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг зөвшөөрснөөр Сонгуулийн Ерөнхий Хороо үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Хорооны анхны даргаар С.Лхагвасүрэн, Нарийн бичгийн даргаар Д.Баяндүүрэн, гишүүнээр Б.Авирмэд, Ч.Амарболд, О.Баяраа, Ц.Гунгаанямбуу, Б.Дангаасүрэн, Н.Батболд, Г.Маналжав, Д.Налжир, Н.Ринчиндорж, К.Тажебакед, Л.Хангай, Г.Цогтсайхан, Ж.Элбэгсайхан нар томилогдон ажиллаж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН