Хоёр хөөрхөн бүжин уралдан тоглох боловч хэн нь ч түрүүлэхгүй байна. Үүнийг харж байсан шар шувуу та хоёр тоолбол нас чацуу, хэмжвэл бие чацуу байгаа тул одоохондоо хэн нь ч түрүүлэхгүй юм байна, харин том болохоороо эр бөжингүүд хүч чадалтай болж эм бөжингүүд хөөрхөн уян зөөлөн болдог тухай ярьж байтал нэгэн хөөрхөн эрвээхий нисэн ирдэг. Түүнийг харсан Бүлтээхэй ийм гоё болмоор байна, хурдан том болж мисс туулай болж бусдаас хөөрхөн болмоор байгаагаа хэлдэг. Харин Дэлдээхэй хүч чадалтай супермен туулай болмоор байгаа тухайгаа шар шувуунд хэлээд арга чарга зааж өгөхийг хүсдэг. Шар шувуу тэдэнд нуурын эрэг дээр байгаа шидэт цэцгийг зааж өгөөд дэлбээг нь өргөөд үрийг нь ганц долоогоорой гэж захиж хэлнэ. Гэвч Бүлтээхэй шуналтаж ганц долоох цэцгийг долоогоод маш хөөрхөн болсон бол идчихвэл бүр хөөрхөн болох байх тэгээд ч өөр хүнд өгөхгүй ганцаархнаа идчихье гээд шар шувууны захисан үгийг тоолгүй идсэнээр хөгшин бүдүүн муухай туулай болон хувирна. Харин Дэлдээхэй шар шувууны хэлснээр гүйцэлдүүлсэн учраас хүчтэй супер туулай болно. Муухай болсон Бүлтээхэй одоо хүний нүүр яаж харах бэ, би энд үлдье гэх боловч сайн найз Дэлдээхэй нь найзыгаа орхихгүй шар шувуун дээр очиж тусламж хүсдэг. Аливаа зүйлд өөрт нь тохирсон хэм хэмжээ байдаг, хэмжээнээс хэтэрсэн болгон зохимжгүй гэдгийг тэдэнд сургамжлаад буцааж хэвийн байдалд оруулдаг.
10-р сарын 2 дахь долоо хоногийн үзвэрийн хуваарийг хүргэж байна
“Бүлтээхэй дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжиг
Үргэлжлэх хугацаа: 60 минут
Насны ангилал: +3
Тасалбарын үнэ: 12.000₮
Тасалбарыг: https://puppet.mn/event/1019
“Морин хуур” хүүхэлдэйн драм 10/05-ны 14:00 цагт
Насны ангилал: 8+
Тасалбарын үнэ: 20.000₮
Тасалбарыг: https://puppet.mn/event/3045
“Пиноккио” хүүхэлдэйн жүжиг
Үргэлжлэх хугацаа: 70 минут
Насны ангилал: +6
Тасалбарын үнэ: 20.000₮
Тасалбарыг: https://puppet.mn/event/3044