1 C
Ulaanbaatar
Лха, 12 5 сар 2021 00:32:49
Нүүр хуудас Мэдээ Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч Л.Түдэв таалал төгсжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч Л.Түдэв таалал төгсжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Л.Түдэв таалал төгсжээ.

Намтрын товчоон

УБДС-ийг төгсөөд 1956 оны намар нь төрсөн нутаг Говь-алтай аймгийн Наран суманд очин багшилсан бөгөөд 3 жил ажиллаж байгаад 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч, тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал нам засгаас дэвшүүлэн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм. Тэрээр 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалан ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан. 1974 онд Л.Түдэв МЗЭ-ийн даргаар сонгогдов. Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу 1 жилийн дараа 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. МЗЭ–ийн хорооны даргын ажлыг хувьсгалт залуучуудын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ–ийн хорооны орлогч дарга болсноор түүнд зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ. Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил шахам хугацаанд ажиллахдаа зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар багагүйг хийсэн.

85 насан дээрээ энэ өдөр бурханы орныг зорьжээ. Ийм их гарз гэж байдаг аа. Газар дэлхий эзгүйрэх шиг. Хүн төрөлхтөнд нөхөж баршгүй гарз тохиов. Түүнтэй эн зэрэгцэхүй ч ухаантан хэзээ эргэж төрдөг бол… Үр хүүхэд төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Бүтээлүүд

Л.Түдэвийн гадаад хэлнээ орчуулагдсан зохиол бүтээл.
Орос хэлээр хэвлэгдсэн ном
• Лесной пожар М.1965
• Горный поток М.1967
• За Полярной звездой М.1968
• Счастье М.1973
• Открываю мир М.1974
• Немеркнувшая звезда УБ.1977
• Вершина М.1978
• Юность на марше М.1981
• Национальное и интернациональное в монгольской литературе М.1983
• От кочевья к оседлости М.1983
• Первый год республики УБ.1989

Бусад хэлээр хэвлэгдсэн номТау Таскыны (казак хэлээр) 1971
• Горны паток (белорусь хэлээр) 1971
• Сухэботир (узбек хэлээр) 1971
• Сонгу Чуктүн Шолбанынче (тувагаар) 1971
• Вiдкриваючи свim (украйн хэлээр) 1977
• Misko gaisras (1979)
• Volaca Tui Ukazem , Brativlava 1979
• The colour will come alive УБ.1994
• Two aspens УБ.1994 гэх мэт олон зохиол бий.
Уран зохиолын ном

Л.Түдэвийн ном товхимол болж хэвлэгдсэн бүтээлүүд
• Сайн байцгаана уу, хүүхдүүдээ (шүлгүүд)
• Нөхөд (тууж)
• Анчны тэмдэглэл (өгүүллэгүүд)
• Нууц биш нууц (тууж)
• Осолтой жим (тууж)
• Уулын үер (роман)
• Жаалууд (өгүүллэгүүд)
• Зохиогүй чимэг (өгүүллэгүүд)
• Нүүдэл (роман)
• Алтан гадас чигийг заана (баримтат тууж)
• Хөдөөнийхөн (өгүүллэгүүд)
• Мөнхийн ус (тууж)
• Хорвоотой танилцсан түүх (тууж)
• Оргил (шүлгийн түүвэр)
• Нүүдэл суудал (роман)
• Ухаан (тууж)
• Үл ажиглагдам онцгой учралууд (хүүхдийн зохиол)
• Өнөөгийнхөн (тууж , өгүүллэгүүд)
• Бүгд найрамдах улсын анхдугаар он (Улс төрийн роман)
• Оройгүй сүм (роман)
• Хувьсгал танаа өчье (баримтат роман)
• Эргүүлэг (зохиолын цомирлог)
• Эрхий дарам зай (туурь)
• Дээр хөх тэнгэр доор бор дэлхий (зохиолууд)
• Дайралга дайравзай (тууж)
• Нүглийн гурван үүд (зохиолууд)
• Төл (зөгнөлт роман)
• Мөнхийн гал (тууж)

Кино зохиолууд
• Зэрэг нэмэхийн өмнө
• Миний монгол
• Говь хянганд тулалдсан нь
• Таван нуурын дууль
• Бөхөн

Сэтгүүл зуй, нийтлэлийн ном
• Болгар нутагт
• Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага
• Замбуулингийн наран дор
• Өв тэгш хүмүүжил
• Хүмүүжил цогцолбор асуудал
• Хүмүүс
• Асуудал
• Найрамдлын жигүүрээр сансарт
• Өрх бүр үйлдвэр , хүн бүр үйлдвэрлэгч
• Нарнаас ус , уснаас гал
• Боловсроогүй боловсрол
• Үгэн бороо
Өнөөдрийг хүртэл “Дал” сонинг ганцаар эрхлэн гаргаж байв…

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН