Нүүр хуудасМэдээМонгол улсын 1.3 сая хүүхэд вакцинд хамрагдаагүй нь тэдний өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж...

Монгол улсын 1.3 сая хүүхэд вакцинд хамрагдаагүй нь тэдний өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна

ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн өдрүүдэд халдварын тоо буурах хандлагатай, 500 дотор тохиолдол бүртгэгдэж байгаа нь ажиглагдаж байгаа. Гэхдээ насанд хүрэгчид вакцинд хамрагдаж байгаа ч хүүхдүүдийн халдварын тоо нэмэгдэх хандлагатай байна. Учир нь хүүхдүүдийн хувьд шинж тэмдэг багатай, үнэр, амт мэдрэхгүй байгаагаа илэрхийлж чадахгүй зэрэг шалтгаан бий. Нөгөө талаас халдвар авсан хүүхдүүд хүндээр өвчлөхгүй ч халдвар тээгч болох тохиолдол байгааг олон улсад мэдээлсээр ирсэн. Манай улсын хувьд хүүхдүүдээ долдугаар сараас вакцинжуулах зорилттой байгаа. Харин өнөөдөр бодит байдал 5-14 насны хүүхдүүд нийт өвчлөлийн ихэнх хувийг эзэлж, 12-оос дээш насны хүүхдэд том хүнийхтэй ижил шинж тэмдэг илрэх магадлал өндөр болжээ. Өнгөрсөн сартай харьцуулахад хүүхдийн халдвар нийт өвчлөлийн 18 хувь байсан бол одоо 21.1 хувьтай болж өссөн байна.

Энэ нь хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учир гэр бүлийн гишүүдээс халдвар авах эрсдэл их байгааг харуулж байна. Улсын хэмжээнд 1.3 сая хүүхэд вакцинд хамрагдаагүй байгаа нь вакцинд хамруулах ажлыг хурдасгах шаардлагатай ч илтгэж байгаа юм. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй болон өвчлөлд өртөмтгий хүүхэд хүндээр өвчлөх магадлал өндөр байгааг ч анхаарах хэрэгтэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН