Нүүр хуудасМэдээМонгол улс авлигын индексээрээ 180 орноос 121-т жагсжээ

Монгол улс авлигын индексээрээ 180 орноос 121-т жагсжээ

“Трансперенси интернэшнл”-ээс “Авлигын төсөөллийн индекс-2023” судалгааны тайлангаа танилцууллаа. Нийт улс орнуудын гуравны хоёр нь 50-с доош оноо авч АТИ-ийн дэлхийн дундаж оноо сүүлийн 12 жил дараалан 43 хэвээр байна. Тэгвэл манай улс 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121-т оржээ. 2023 оны онцлох сэдэв нь авлига ба шударга бус байдал байсан юм. Харин 2022 онд Монгол улс 33 оноо авч 116-д жагссан нь өмнөх жилээсээ 5 байр ухарсан үзүүлэлт болжээ. Судалгаагаар 100 оноо руу дөхөх тусам сайн ажиллаж байна гэж үздэг. Харин 2022 онд “Дайнтай  холбоотой хямрал” байсан онцлогтой.  Судалгаанд 9 байгууллагаас эх сурвалжийн үнэлгээ өгч АТИ-ийн оноог гаргадаг бол 2023 онд Дэлхийн банк болон Эдийн засгийн форум үнэлгээ өгөөгүй байна. Тиймээс Монгол улсад үнэлгээ өгсөн 7 эх сурвалж байсан. Өмнөх онтой харьцуулж харахад 3 нь өмнөхтэйгөө ижил, 2 нь өсөж, 2 нь буурсан үзүүлэлттэй байна. 

Монгол улсад өгсөн нийтлэг зөвлөмж нь: 

  • Төрийн анхан шатны мэдээлэл хомс
  • Иргэдийн мэдэх эрхийг муу хангадаг
  • Шийдвэр гаргахад иргэдийн оролцоо сул
  • Төрийн албан тушаалтнууд хүний эрхийн мэдрэмж муу зэрэг шалтгаан байна. Эдгээрээс үүдэн авлигын үзүүлэлт ухарсан уу гэдгийг бодох асуудал юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН