Монгол улс АИ-92 шатахууны 42 хоногийн буюу хангалттай нөөцтэй байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцууллаа.
Харин АИ-80 болон 92 авто бензинд онцгой албан татвар ногдуулахыг зогсоож, тэглэсэн. Харин АИ-92 шатахуунд гааль, НӨАТ ногдуулсан хэвээр байна. Дизель түлшинд мөн гааль, НӨАТ ногдуулдаг. 290 тэрбум төгрөгийн зээлийг шатахуун импортлогч ААН-үүдэд нөөц бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ оны өмнөхөн олгосон гэж мэдээлэв.