Нүүр хуудасМэдээМонгол улс анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ- хүлээн авлаа

Монгол улс анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ- хүлээн авлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод долдугаар сарын 14-20-ны өдрүүдэд жюү жицүгийн насанд хүрэгчдийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын жюү жицүгийн холбооноос үүнтэй холбогдуулан өчигдөр “Милланниум Плаза”-д хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлч, сурвалжлагчдад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон холбооны үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтаа танилцуулав.

Тус арга хэмжээний үеэр Монголын жюү жүцүгийн холбооны удирдах зөвлөл, дэд ерөнхийлөгчөө танилцуулснаас гадна ДАШТ-д хамтарч ажиллах “Алтан”, “Мөнгөн”, “Хүрэл” түнш компани, байгууллагуудтай албан ёсоор хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. ОУЖЖХ-ноос 2022 оны дөрөвдүгээр сард 20 дахь удаагийн жюү жицүгийн ДАШТ-ийг манай оронд зохион байгуулах эрхийг өгсөн.

“АНДЛАЛ, ХҮНДЛЭЛ, ХӨГЖИЛ” уриатай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны 1000 орчим шилдэг тамирчин насанд хүрэгчдээс гадна мастерс, пара ангилалд өрсөлдөнө. Тус тэмцээнийг спорт төрөлжсөн суваг “Premier Sports Network” телевизийн хамт олон шууд дамжуулан үзүүлнэ. ДАШТ-ий үеэр Монголын жюү жицүгийн холбоотой хамтарч ажиллах байгууллага, компаниудтай нээлттэй бөгөөд дэвжээ, тамирчдын хувцас хэрэглэл зэрэг бусад олон зүйл дээр өөрсдийн лого баннерийг байршуулах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН