Нүүр хуудасМэдээМорь, дугуй хоёрын аль нь хурдан байсан бэ?

Морь, дугуй хоёрын аль нь хурдан байсан бэ?

“Монголын дугуйн холбоо”ТББ, “Номадик дугуйн клуб”,  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-тай хамтран “Морь хурдан уу Дугуй хурдан уу” дугуйн уламжлалт уралдаан тэмцээнийг Хүй долоон худагт тавдугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.Өмнөх жил 200 хүн уг тэмцээнд оролцож байсан бол энэ жил хамрах хүрээгээ тэлж хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нийтдээ 30 клубын 300 гаруй дугуйчин оролцов. “Номадик клуб”-ыг үүсгэн байгуулагч, “Монголын дугуйн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхзол:  “Жилээс жилд уралдаан маань өргөн цар хүрээг хамарч байна. Энэ жилийн тэмцээнд оролцогчид өмнөх жилүүдийнхээс их байсан төдийгүй цагийн амжилтыг ч эвдсэн амжилттай сайхан тэмцээн боллоо” гэв.Энэ жилийн “Морь хурдан уу Дугуй хурдан уу 2023” дугуйн уламжлалт тэмцээн Номадик клубын нэрэмжит болсон бөгөөд  Мастер, сонирхогчийн, өсвөр үеийнхэн зэрэг нийт 21 ангилалд  12-60 насны дугуйчид оролцож 25 км замыг туулан уралдаж шилдэгүүддээ шалгаруулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН