Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин найм дахь удаагийн олон улсын “Опера авардс”-д нэр дэвшжээ. Дуурийн урлагийн “Оскар” гэгддэг тус шагналын төрөл бүрт гурав, нийт 27 уран бүтээл нэр дэвшин, өрсөлдөж байна.
Олон улсын “Опера авардс” нь дэлхий дахинд дуурийн урлагийг сурталчлах, шилдэг дуулаачдыг алдаршуулах зорилготой аж. Э.Амартүвшин Наполи хотын “Сан Карло”-гийн дуурийн театрт “Тоска” дуурьд тоглож буй юм.