19.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 18:12:55
Нүүр хуудасМэдээМУЗЕЙ БА ИОГ өдөрлөг болно

МУЗЕЙ БА ИОГ өдөрлөг болно


Чойжин ламын сүм музей нь музейн үйлчилгээг бүх насны иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор “Музей ба иог” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Иогийн хичээлийг Монголын Иогийн Боловсролын Институтын үүсгэн байгуулагч А.Болортуяа багш удирдан явуулах юм.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүс Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэхээс гадна эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягаа хадгалах, бие, сэтгэл, оюун санааг тэнцвэржүүлэх, стресс ядаргааг тайлан амьдралын эрч хүчийг мэдрэх боломжтой гэнэ.
Өдөрлөг Чойжин ламын сүм музейн ногоон байгууламжид 2020 оны 09 сарын 10-ны 12:00 цагт болох ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН