МУИС 81 дэх хичээлийн жилийнхээ нээлтийг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Г.Мөнхцэцэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2023-2024 оны хичээлийн жилд гадаадын 198, дотоодын 3300 оюутан элсүүлж, нийт 26 мянга гаруй оюутан, 1500 гаруй багш ажилтантай хичээлийн жилээ угтаж байна. Энэ хичээлийн жилд МУИС “Судалгааны их сургууль” болох зорилт тавьжээ.