Зураач Л.Амарсанаа-гийн 5 дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд Энэхүү үзэсгэлэнд: 50 ширхэг усан будаг • 50 ширхэг зураасан зураг • 50 ширхэг каллиграф болон бусад төрлийн бүтээлүүд нийтдээ 150 орчим бүтээл дэлгэгдсэн байна.
Үзэсгэлэнг нээж МУЭ-ийн ерөнхийлөгч А. Сонинбаяр
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ц. Цэгмид нар үг хэллээ.
Зураач Л.Амарсанаа нь 1994–1999 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, профессор багш Я.Оюунчимэгийн урланд суралцаж, зураасан зургийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн. Түүний багш Я.Оюунчимэг нь Монголын зураасан зураг, усан будгийн нэрт мастер бөгөөд олон шавь бэлтгэсэн, улсын сан хөмрөгт бүтээлүүд нь хадгалагдсан нэр хүндтэй уран бүтээлч юм. Үзэсгэлэнгийн онцлог нь: • Оюутан үеэс эхлээд өнөөг хүртэлх 30 жилийн уран бүтээлийн дээжийг багтаасан • Зураасан зургийн төрөл бүрийн техник, арга ажиллагааг харуулсан • Төмөр бар, модон бар, хулдаасан бар, монотип, бэхэн зураг, уран бичлэг зэрэг өргөн хүрээтэй төрлүүдийг нэг дор цогцлоосон Л.Амарсанаа уран бүтээлдээ багшаасаа өвлөсөн арга барил, зохиомжийн шийдэл, дүрслэлийн онцлогийг шингээж, цаашид залуу үе, оюутнуудад зураасан зургийн урлагийн үнэ цэнэ, мэргэжлийн давуу талыг таниулахыг зорьж байна. Түүнчлэн тэрээр дотоод, гадаадын 20 гаруй оронд зохион байгуулагдсан үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож, Монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчлахад бодит хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.
Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.
Хугацаа: 2026. 04. 21- 30
Утас: 11327474
Web: info@uma.mn








