Нүүр хуудасМэдээМУҮИТ Монгол угсаатан ястны онцлогийг харуулсан тоглолтоор өвөл цагийн нээлтээ эхэлнэ

МУҮИТ Монгол угсаатан ястны онцлогийг харуулсан тоглолтоор өвөл цагийн нээлтээ эхэлнэ

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын 2022 оны өвөл цагийн үзвэрийн нээлт “Монгол угсаатан мину” тоглолтоор энэ сарын 27, 28-нд эхэлнэ.

Энэхүү тоглолт монголын угсаатан ятсны урлагийг харуулснаараа онцлогтой. Тоглолтод тус театрын 200 гаруй уран бүтээлч оролцох юм.

МУҮУИТ-ын уран бүтээлчид өвөл цагийн үзвэрийн нээлтээ “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” аяны хүрээнд монгол угсаатан сор бүтээлийн дээжээс үзэгч олондоо толилуулж өвлүүлэн уламжлуулах зорилгын хүрээнд Хөдөлмөрийн баатар, УГЗ, Төрийн соёрхолт С.Сүхбаатарын дэглэн найруулсан энэхүү тоглолтоо өргөн барихад бэлэн болоод байна.

МУҮИУТ-ын найруулагч, МУГЖ А.Даваахүү, “Манай театрын уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ үзэгч түмэндээ толилуулахаар бэлтгэл ажлын 80 хувьд ороод байна. Үзвэрээ Хөдөлмөрийн баатар, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын бүтээлүүдийг дөрвөн зүг, найман зовхисын монголчуудаа магтан дуулсан өв соёл, уламжлал, ардын дуу хуураас ургуулан гарсан дуут бүжгийн цоморлигоо нэгтгэн хүргэнэ” гэв.

Энэхүү тоглолтоор дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа монгол угсаатан, монгол туургатны уламжлал, ёс заншил, аж ахуйг яруу тансгаар магтан дуулсан цогц уран бүтээлээ үзэгчдэд толилуулна.  Тоглолтод Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн шагналт, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

Ташрамд дурдахад, тус театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо Монгол Нэгдсэн Үндэсний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Төв байранд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр толилуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН